2016-03-05
Лиззигын шинэ амьдрал
 ...Түүний цаашдын арван хэдэн жилийн хувь тавьлан хэрхэн шийдэгдсэн тухай энэ бүлэгтээ бичиж орхихоор шийдлээ...
Далайн гүн хэсгийг тольдон харуулах мэт гүн цэнхэр бөгөөд цоо ширтэх нүдтэй,сувьнерин хүүхэлдэй мэт лолита маягийн элдэв ухлаадас нугалаа,сувдан чимэглэл,тор ихтэй бошинзтой мөн түүнтэйгээ адил маягийн жижигхэн үүргэвч үүрсэн,үсээ ямар ч өөгүй хоёр сүлжин боосон хаанаас нь ч харсан дээдэс язгууртны өв залгамжлагч мэт "хүүхэлдэй" амьдралынхаа нэгэн алтан босгыг давахаар машинаас ихэмсэгээр буулаа. Эргэн тойрны нь бүх л хүүхдүүд жигтэйхэн гоёж гоодсон байх боловч Лиззиг гүйцэх нүдээ бүлтэлтэл гангалсан хүүхэд алга байлаа. Энэ байдлаасаа санаа зовохоо аль эрт гэртээ умартаад гараад ирсэн түүнд ээжийнхээ л өмнө эвгүй байдалд орчихгүй юмсан гэсэн ганц л бодол толгойноос нь гарч өгөхгүй байлаа...
Удаан хугацаа өнгөрсөний дараа тэд биеэ даах алтан хоромтой нүүр туллаа.Бүгд эцэг эхээсээ зууран чарлалдаж,сургуульруу орохгүй хэмээн зүтгэж байхад ганц Лиззи л аль хэдийн ангидаа ороод ирчихсэн,цонхоор хараад зогсож байв. Тэр ганц ч дусал нулимс унагасангүйгээр барахгүй ижийнхээ гэгээн дүрийг машинд далд орох агшинд гүнзгий амьсгаа аван инээмсэглэлээ. Энэ эгэл жирийн 6 настай хүүхдийн гэнэн хонгор инээмсэглэл биш байв. Баяр бахдалын илрэл болсон жуумалзалт (мишээлт гэсэн ч болох байсан ч энэ дүр зургийг дүрслэхэд хангалтгүй тул хасалт хийлээ) байлаа...
Хатагтай Мила ангид орох хүртлээ хэн ч тэнд байна гэж төсөөлсөнгүй.Үүдэнд байгаа уйлаан дор хаяж 30 минут үргэлжлэхийг 15 жил ажилласан туршлага,магадгүй зөн билэг нь түүнд шивэгнэсэн болоод л тэр. Мэдээжийн хэрэг л дээ. Нар сар нь болсон эцэг эх гэдэг хүмүүсийн аль нүдээ нээсэн цагаасаа хойш харж хамт байж дасаад хамгийн анх удаагаа тэдэнгүйгээрээ байж өмнө нь огтоос харж дасаагүй уулзаж ч үзээгүй хүмүүсийнхээ хараа хяналтан дор шинэ зүйлсийг мэдэж,хариуцлага ганцаар үүрэх,үүрэг биелүүлэх гэх мэт олон зүйлсийг сурч эхлэх гэж байгаа юм чинь. Ингээд бодохоор багш гэдэг бидний мэргэжил олон нялх нялзрай гадаад орчинд бүрэн дасаагүй амьтдын хоёр дахь гэр бүл нь болж,гэр бүлийнхэнийх нь заагаагүй зүйлсийг зааж,олон зүйлийг мэдүүлдэг хариуцлага өндөр бөгөөд сурагчдын цаашдын цутгасан суурьтай амьдралаар хийсэн ажилынх нь үр дүн нь гардаг гайхалтай юм шүү хэмээн элдэвийг эргэцүүлэн бодсоор өөрийнхөө дааж авсан ангид ортол...Онгорхой цонхоор үлээх салхинд хийсэх хөшигний дунд баяр баясал хорсол зивүүцэл гээд бүхий л мэдрэмж хосолсон өнгөөр цангинатал хөхрөх бяцхан хүүхэлдэйтэй тулгарах нь тэр. Амьд хүүхэлдэй,аймшгийн кино гээд үүнтэй холбоотой байж болох бүх зүйлсийг Мила бодсон гэхэд болно. 
-Охин минь? Чи энд юу хийж яваа юм бэ? Ээж аавтайгаа салах ёс хийхгүй байсан юм уу? Юунд ингэтлээ инээгээв хонгор минь надад хэлээч? 
гэсэн хэдхэн өгүүлбэрийг амнаасаа арай ядан гарган асуухад Лиззи
-Тэр эмэгтэй аль хэдийн явчихсаан хатагтай. Зүгээр л өөрийнхөөрөө байх ядаж хэдхэн цагийн ч болтугай боломж гарсанд л маш их баярлаад,үүнийгээ нууж чадсангүй" хэмээн инээмсэглэл дүүрэн бяцхан амаараа хариулах нь тэр...
Бичсэн: LuCia | цаг: 19:55 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 9 удаа уншигдсан.



:-)
 
xaax