LuCia
Милагийн тэр шөнийн бодол
"Мэдээж,энэ бүхэн Лиззитэй л холбоотой" ингэж л бодсоор байтал,түүний тухай илүү ихийг мэдэхийг хүсэл нь тэнгэрт тулж байсан ч тэр өглөөний инээдийг бодохоор л дотор нь зарсхийх шиг. Яагаад бяцхан амьтаны инээдээс тэгж их жийрхэх болсоноо ч өөрөө ойлгосонгүй. Магадгүй түүнд олон жилийн өмнөх өөрийг нь санагдуулсан болохоор уу? эсвэл тийм жаахан хүүхэд,бас өөр талаас харж үзвэл тийм чинээлэг айлын язгууртан угсааны хүүхэд яагаад тэгж төрсөн ижийдээ зэвүүцэх болсон талаар мэдэхийг хүссэн өөрийнхөө бодолоос болж уу? гэдгийг ялгаж салгахад нэг шөнийн хугацаа хангалтгүй байжээ.
Лиззи...дэндүү хөөрхөн,өндөг шиг өөгүй царайтай,биеэ авч явах байдал,яриа хөөрөө нь яг л насанд хүрсэн хүн шиг. Хэтэрхий төгс 6 настан. Хичээл заахад сурах ёстой зүйлсийнхээ талыг өмнө нь үзчихсэн байсныг яана...
Лиззигын шинэ амьдрал
Далайн гүн хэсгийг тольдон харуулах мэт гүн цэнхэр бөгөөд цоо ширтэх нүдтэй,сувьнерин хүүхэлдэй мэт лолита маягийн элдэв ухлаадас нугалаа,сувдан чимэглэл,тор ихтэй бошинзтой мөн түүнтэйгээ адил маягийн жижигхэн үүргэвч үүрсэн,үсээ ямар ч өөгүй хоёр сүлжин боосон хаанаас нь ч харсан дээдэс язгууртны өв залгамжлагч мэт "хүүхэлдэй" амьдралынхаа нэгэн алтан босгыг давахаар машинаас ихэмсэгээр буулаа. Эргэн тойрны нь бүх л хүүхдүүд жигтэйхэн гоёж гоодсон байх боловч Лиззиг гүйцэх нүдээ бүлтэлтэл гангалсан хүүхэд алга байлаа. Энэ байдлаасаа санаа зовохоо аль эрт гэртээ умартаад гараад ирсэн түүнд ээжийнхээ л өмнө эвгүй байдалд орчихгүй юмсан гэсэн ганц л бодол толгойноос нь гарч өгөхгүй байлаа...
Удаан хугацаа өнгөрсөний дараа тэд биеэ даах алтан хоромтой нүүр туллаа.Бүгд эцэг эхээсээ зууран чарлалдаж,сургуульруу орохгүй хэмээн зүтгэж байхад ганц Лиззи л аль хэдийн ангидаа ороод...
Өмнөтгөл
0-0-1
Өмнөтгөл-
Түүний харц нүд хоёр нь шилээр хийгдсэн гэлтэй. Дүрлэгэр цэнхэр нүдийг нь гүйцэх "шивэгч" хорвоо дэлхий дээр ч байхгүй болов уу. Цастай ч зүйрлэмээргүй цагаахан арьс,тэнгисийн гүнийг санагдуулам нүд нь төгс хоршжээ...
Түүний алхаа гишгээ,нүдний харц,жимийлттэй уруул гээд бүгд л өмнөх үеийн өхөөрдөм орос хүүхэлдэйг санагдуулах аж. Ижийгээсээ сайхан гэсэн бүхнийг нь өвлөн авчээ.Яваад одсон ч хуулбар нь үлдэх болой. Яг л шинэхэн орсон цасан дээрх хөлийн мөр адил...
Бусадтай л адил хөөрч хөгжилдөж дүрсгүйтэх насан дээрээ яваа ч хөл гарыг нь дөнгөнд уясан мэт ижийнхээ хажуунаас үл хөдлөх охин. Маягтай нимгэн торгон бээлий өмссөн хоёр гараа эвтэйхэнээр дээр дээрээс нь давхарлан эгдүүтэй жижигхэн хөлөн дээрээ тавьсан байх агаад өвдөг дөнгөж хүрсэн элдэв нугалаа оёдол чимэг ихтэй бошинз нь хоолойг нь барьсан бололтой байнга л толгойгоо хөдө...