2016-03-05
Өмнөтгөл
 Лиззигийн нүдээр

0-0-1

Өмнөтгөл-

Түүний харц нүд хоёр нь шилээр хийгдсэн гэлтэй. Дүрлэгэр цэнхэр нүдийг нь гүйцэх "шивэгч" хорвоо дэлхий дээр ч байхгүй болов уу. Цастай ч зүйрлэмээргүй цагаахан арьс,тэнгисийн гүнийг санагдуулам нүд нь төгс хоршжээ...

Түүний алхаа гишгээ,нүдний харц,жимийлттэй уруул гээд бүгд л өмнөх үеийн өхөөрдөм орос хүүхэлдэйг санагдуулах аж. Ижийгээсээ сайхан гэсэн бүхнийг нь өвлөн авчээ.Яваад одсон ч хуулбар нь үлдэх болой. Яг л шинэхэн орсон цасан дээрх хөлийн мөр адил...

Бусадтай л адил хөөрч хөгжилдөж дүрсгүйтэх насан дээрээ яваа ч хөл гарыг нь дөнгөнд уясан мэт ижийнхээ хажуунаас үл хөдлөх охин. Маягтай нимгэн торгон бээлий өмссөн хоёр гараа эвтэйхэнээр дээр дээрээс нь давхарлан эгдүүтэй жижигхэн хөлөн дээрээ тавьсан байх агаад өвдөг дөнгөж хүрсэн элдэв нугалаа оёдол чимэг ихтэй бошинз нь хоолойг нь барьсан бололтой байнга л толгойгоо хөдөлгөнө. Хонгор шаргал үсээ нямбайлан сүлжижээ. 

Харин ижийн хувьд охиноосоо ялгагдах зүйл нь зөвхөн бошинз нь л байлаа. Ээж охин биш гээд хэлчихвий гэсэн шиг бурхан тэднийг хэтэрхий адилхан бүтээсэн аж. Эцэг гэдэг хүн байдаг бол түүнээс юу авсан бол? гэмээр. Залуухан намбатай эх нь хүрэн улаан хүрэм мэт том том ухлаадас бүхий ихэмсэг даашинз өмсчээ. Дэндүү үзэсгэлэнтэй тэрээр уруулаа мөн ч хүрэн өнгөөр "хувцасласан" байх агаад мөр нүүрээ даган урссан шаргал үсээ үнэхээр өөгүй янзалсан байв...

Сургуулийн эрхлэгч ирэхэд эх нь түүнийг орхиж цаашдын арван хэдэн жилийн хувь тавьланг ярилцахаар өрөөрүү нь даган оржээ. Цаашдаа юу болох талаар охин юуг ч эс бодов.Зөвхөн зөв зохистой харагдах талаар л бодох ажээ. Арга ч үгүй биз. Ухаан орсон цагаас нь зөвхөн энэ талаар л нойр хоолоо хасан байж суралцсан юм чинь. Эх нь ч сургуулийн өмнөх бэтгэлийг тэр л үеэс зааж эхэлсэн ба бусдын нүдэнд зохисгүй харагдахыг тэвчдэггүй зангаа охиноороо дамжуулан бусдад ойлгуулахыг хэтэрхий хичээгээ юу гэлтэй...Магадгүй түүнээс өөр юунд ч санаа тавиагүй ч байж мэднэ...Маш чухал зүйлийг орхигдуулсан ч байж магад...Охиноо алдах ямар нэгэн "чухал" зүйлийн талаар...

Лиззи охины эргэн тойрны бүх л хүмүүс "төгс" байдлыг эрхэмлэх бөгөөд түүний дотоод ертөнцүүд энэ тал дээр хоорондоо хэрхэн зөрөлдөх тухай харуулах агаад түүнийг сургуулийн жаахан охиноос эхэлсэн энэхүү зохиол түүнийг насан нөгчсөн үед л дуусна. Хэзээ гэдгийг та битгий хэл би ч мэдэхгүй.Эл зохиол нь миний анхны зохиол тул алдаа мадаг гарч мэднэ.Уншигч та ой тоймдоо яг юун талаар өгүүлэх гээд байгаа тухай өөрсдийнхөөрөө тунгаана биз ээ.

Бичсэн: LuCia | цаг: 19:16 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 16 удаа уншигдсан.



:-)
 
xaax